ЦЕГ: УЛСЫН АРСЛАН Э.ОЮУНБОЛД СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН ҮЙЛДЭЛД НЬ ЖОЛООДОХ ЭРХИЙГ 1 ЖИЛЭЭР ХАСАЖ, 400 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛЖЭЭ

GNNGNN
Aug 27, 2024  
 0
ЦЕГ: УЛСЫН АРСЛАН Э.ОЮУНБОЛД СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН ҮЙЛДЭЛД НЬ ЖОЛООДОХ ЭРХИЙГ 1 ЖИЛЭЭР ХАСАЖ, 400 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛЖЭЭ

Улсын арслан Э.Оюунболд нь энэ сарын 10-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, бусдын биед халдсан бөгөөд тус хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл Э.Оюунболдод зохих хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Г.Пүрэвдэлгэрээс тодруулахад "Улсын арслан Э.Оюунболдын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу 400 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан. Харин бусдын биед халдсан үйлдэл нь шалгагдаж байгаа учраас хариуцлага тооцсон шийдвэр гараагүй байна" гэлээ.

Зөрчлийн тухай хуулийн 14.5.1 дэх хэсэгт "Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна" гэж заажээ.