С.С. АМАРМАНДАХ: “ХАР САРНАЙ” ХАМТЛАГ ТОГЛОЛТОО АЛБАН ЁСООР ЦУЦЛАХААР ШИЙДЛЭЭ

С.С. АМАРМАНДАХ: “ХАР САРНАЙ” ХАМТЛАГ ТОГЛОЛТОО АЛБАН ЁСООР ЦУЦЛАХААР ШИЙДЛЭЭ

GNNGNN
May 7, 2025  
 0
С.С. АМАРМАНДАХ: “ХАР САРНАЙ” ХАМТЛАГ ТОГЛОЛТОО АЛБАН ЁСООР ЦУЦЛАХААР ШИЙДЛЭЭ

С.С.Амармандах: “Хар сарнай” хамтлаг энэ сарын 24-ний өдөр товлоод байсан тоглолтоо албан ёсоор цуцалсан байна

Тус хамтлагийн ахлагч С.С.Амармандах:

“Агуу урлагийн алтан тайзнаа тодос тод гэрэлтэж, хөгжим, хөг эгшгийн дээдээр монгол түмнийг уярааж, ухааруулж, омогшуулж, бахархуулж ирсэн “Харанга” хамтлагийн ахлагч, Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Энхманлай эрхэм ах минь таалал төгсөж, бидэнд үгээр хэлж дийлэмгүй их уй гашуй тохиож байна

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн И.Болоож, “Madness” хамтлагийн дуучин Ч.Оюунсайхан, “Icetop” хамтлагийн ахлагч IceCool Б.Оргил-Эрдэнэ нарын олон хайртай ахан, дүүс минь энэ богино хугацаанд тэнгэрийн оронд оршин одлоо

Монголын урлагт тохиосон энэ харамсалт уй гашууг хуваалцаж, тэднийхээ гэр бүл, төрөл төрөгсдийг хүндэтгэн, мэхийн ёслох үүднээс “Хар сарнай” хамтлаг 2025.05.24-нд тоглогдох байсан тоглолтоо албан ёсоор цуцалж буйгаа үүгээр мэдэгдэж байна