ЦЕГ: ХУУЛЬ БУС, ТАТВАРЫН АКЦГҮЙ АРХИ ХУДАЛДАЖ АВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

GNNGNN
Feb 18, 2025  
 0
ЦЕГ: ХУУЛЬ БУС, ТАТВАРЫН АКЦГҮЙ АРХИ ХУДАЛДАЖ АВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Сар шинийн баяр тохиох гэж буйтай холбоотой хуурамч архи, согтууруулах ундаа худалдаалах хэргийн гаралт нэмэгдэж байна. 

Иргэн Х нэр бүхий хотхонд гар дээрээс хууль бус татварын акцгүй архи согтууруулах ундаа худалдаж байсан зөрчлийг илрүүлэн торгох шийтгэл оногдуулсан байна.

2024 онд гар дээрээс архи согтууруулах ундаа худалдсан 227 иргэний хууль бус үйлдэлд торгох шийтгэл оногдуулсан байдаг байна. 

Тиймээс сар шинийн баярын өдрүүдэд иргэд та бүхэн хууль бус, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж болон иргэний гар дээрээс татварын акцгүй, баталгаат бус согтууруулах ундааны зүйл худалдан авахгүй байх, өөрийн болон бусдын эрүүл мэндэд хохирол учрахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.