МОНГОЛ КОМПАНИЙН ЗАХИРАЛ 19 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ДАРАМТАЛСАН ХЭРГЭЭР ЯПОНД БАРИВЧЛАГДЖЭЭ

GNNGNN
Feb 18, 2025  
 0
МОНГОЛ КОМПАНИЙН ЗАХИРАЛ 19 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ДАРАМТАЛСАН ХЭРГЭЭР ЯПОНД БАРИВЧЛАГДЖЭЭ

Япон Улсын Нийгата хотын Чуо тойрогт монгол залуу 19 настай эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй хэргээр баривчлагджээ.

Тодруулбал, Энэ сарын 14-ны өдөр /2025.02.14/ 25 настай монгол залууг 19 настай эмэгтэйг түлхэж, биед нь халдсан хэргээр газар дээр нь баривчилсан байна. Танхайн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан монгол залуу нь Санжо хотын компанийн захирал байсан аж.

Цагдаа нарын мэдээлснээр, эрэгтэйг хоёрдугаар сарын 14-ний өдрийн 03:30 цагийн орчимд Нийгата хотын Чуо тойрогт 19 настай эмэгтэйг гадаа түлхэж, хүчирхийлсэн байж болзошгүй гэж сэжиглэж байна. Хэргийн газарт танхайрсан гэх мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид ажиллаж, эрэгтэйг эмэгтэй хүний биед халдсаны дараа газар дээр нь баривчилжээ. Цагдаа нараас байцаалт авахад эрэгтэй нь “Би эмэгтэйд халдаагүй” хэмээн няцаасан байна. Ослын шалтгааныг цагдаа нар шалгаж байна гэж news.ntv сайт мэдээллээ.