ЦЕГ: ХАМТРАН АМЬДРАГЧИЙНХАА АМЬ НАСЫГ ХӨНӨӨЖ, БУСАДТАЙ ХАМТРАН ЦОГЦСЫГ НЬ НУУСАН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ
Өнгөрөгч 2025 оны 05 дугаар сард иргэн “З” сураггүй алга болсон гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад иргэн “Т” нь хамтран амьдрагч “З”-ын амь насыг 2025 оны 05 дугаар сард хохироож, ул мөрөө нуун далдлах зорилгоор цогцсыг бусад хамтран зөөвөрлөж, нуусан байсныг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүллээ.
Хохирогчийн цогцосыг Орхон аймгийн төвөөс 48км-ийн зайд зөөвөрлөж, булсан байсан бөгөөд хэргийн хохирогч 36 настай бол холбогдогч нь 57 настай аж.
Уг хэрэгт холбогдох этгээдүүдийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
