МОНГОЛЫН ХОЁР ЭМЭГТЭЙ МОТОЦИКЛЧ УЗБЕКИСТАНЫ ХИЛ ДЭЭР ИРЖЭЭ
Н.Оргилмаа, Э.Эрдэнэчимэг нар эртний Торгоны зам дайран өнгөрдөг байсан 10 улсыг мотоциклоор туулахаар замд гараад хэдийн нэг сарын хугацаа өнгөрөөд байна.
Тэд нийт 30 мянган км засмал, шороон замыг хоёр сарын хугацаанд туулахаар төлөвлөсөн бөгөөд уржигдар /2024.05.19/ Киргизстаны нутгаас гарч Узбекистаны хил дээр иржээ.
ТЭДНИЙ МАРШРУТ НЬ УЛААНБААТАРААС БАЯН-ӨЛГИЙ ХҮРЧ ХИЛ ГАРСАН ТЭД ОХУ, КАЗАХСТАН, КИРГИЗСТАН, ТАЖИКИСТАН, УЗБЕКИСТАН, АЗЕРБАЙЖАН, АРМЕНИ, ГҮРЖ, ТУРК УЛСЫН НУТГААР ЯВЖ МОСКВА ОРООД ТЭНДЭЭСЭЭ АЛТАНБУЛАГ, УЛМААР УЛААНБААТАР ХОТОД ЭРГЭЖ ИРЭХ ЮМ.
Хоёр бүсгүйг хувьд 2020 онд Монгол орныхоо нутгаар 5700 км аялж байжээ. Тэдний энэ аялал дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатарын талбайгаас эхэлсэн билээ.