ЦЕГ: БУСДАД ХУТГА ТУЛГАН АВТОМАШИН ДЭЭРЭМДСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ОЛЖ ТОГТООСОН
Автобусны буудлын орчимд үл таних хүмүүс хутга тулган машин дээрэмдсэн гэх дуудлага дөрөвдүгээр сарын 16-ны 05:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
ТОЁОТА-АКУА маркийн машиныг 15-18 насны хүүхдүүд бүлэглэн дээрэмдсэн хэргийн мөрөөр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаана чөлөөт цагаа өнгөрүүлж буйг сайтар анхаарахыг Цагдаагийн байгууллагаас зөвлөв.
