ОРХОН ГОЛЫН ЭРГЭЭС НЭР, НАС, ХАЯГ ТОДОРХОЙГҮЙ ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ЦОГЦОС ОЛДЖЭЭ
Энэ сарын 26-ны өдөр Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн "Хялганат нуга" гэдэг газар "Орхон" голын усанд нэг эрэгтэй амиа алдсан дуудлагыг ОБЕГ хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход “Орхон” голын эргээс долоон метрийн зайд, усны мандал дээр нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцос чулуунд тээглэсэн байдалтай байсныг ажиллаж уснаас гарган, Орхон сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.
Ойрын өдрүүдэд иргэд гол, усны дагуу амарч зугаалахдаа:
· Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
· Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
· Хүүхдийг гол горхи, нуур, цөөрөм рүү харгалзах хүнгүй явуулж тоглуулахгүй байх
· Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
· Булчин, шөрмөс татах үед гол усанд орохоос татгалзах
· Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх
· Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах
· Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна