Ц.АНАНДБАЗАР ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЗАРДЛААР САУДЫН АРАБТ ТОМИЛОЛТООР ЯВСАН НЬ ТАМИРЧДЫН ДУНД БУХИМДАЛ ТӨРҮҮЛЭЭД БАЙНА

Ц.АНАНДБАЗАР ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЗАРДЛААР САУДЫН АРАБТ ТОМИЛОЛТООР ЯВСАН НЬ ТАМИРЧДЫН ДУНД БУХИМДАЛ ТӨРҮҮЛЭЭД БАЙНА

GNNGNN
May 5, 2025  
 0

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ТОГЛОГЧДЫН ХОЛБОО, “ОЧИР” ЛИГИЙН ЗӨВЛӨЛ ХАМТРАН Ц.АНАНДБАЗАРЫГ ЭСЭРГҮҮЦЭН СУУЛТ ЗАРЛАЛАА

Монголын Хөлбөмбөгийн Тоглогчдын Холбоо (MFPA) болон “Очир” лигийн зөвлөлийн хамтарсан ажлын хэсгээс Монголын Хөлбөмбөгийн Холбооны (МХБХ) ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазарыг эсэргүүцэн холбооны гадна талбайд суулт зарлаж байгаагаа мэдэгдлээ.

MFPA-гийн тэргүүн Д.Төрбат:

“Хөлбөмбөгийн тоглогч, дасгалжуулагч, клубийн төлөөллүүд нэгдэн, өмнө нь хүргүүлсэн гурван шаардлагынхаа хариуг авах хүртэл өнөөдрөөс эхлэн суулт зарлаж байна. Шударга бус сонгуулиар нэр дэвшин сонгогдсон Ц.Анандбазарыг огцруулах, холбооны дүрэм болон бүтцийн шинэчлэл хийхийг бид шаардаж байна. Бидний шаардлагууд биелэгдэх хүртэл тодорхой бус хугацаагаар суултаа үргэлжлүүлнэ.” хэмээн мэдэгдэв.

Тэрбээр цааш нь:

“Ээлжит бус хурлыг яаралтай зарлахыг бидний зүгээс голлон шаардсан. Учир нь одоогийн сонгуулийн хороо болон хяналтын гишүүдийн бүрэлдэхүүн чадамжгүй, хариуцлагагүй байгаа нь ноцтой асуудал болоод байна. Үүнээс гадна сонгууль дууссанаас хойш удаагүй байтал нэр бүхий хүмүүс — тэр дундаа Ц.Анандбазар, М.Ганбаатар нар — холбооны зардлаар Саудын Араб руу томилолтоор явсан нь тамирчдын бухимдал, эгдүүцлийг төрүүлж байна. Эдгээр асуудлаа цэгцэлж, тамирчидтайгаа уулзах ёстой атал ингэж холбооны нөөцийг ашиглаж буй нь зохисгүй” хэмээн онцолсон юм.