Д.ТРАМП ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АХИЖ ӨРСӨЛДӨХГҮЙ ГЭВ

Д.ТРАМП ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АХИЖ ӨРСӨЛДӨХГҮЙ ГЭВ

GNNGNN
May 5, 2025  
 0
Д.ТРАМП ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АХИЖ ӨРСӨЛДӨХГҮЙ ГЭВ

Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхгүй гэдгээ ням гарагт NBC телевизийн “Meet The Press” нэвтрүүлэгт оролцох үеэрээ мэдэгдлээ.

Сүүлийн үед Трампыг дахин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тухай мэдээлэл гарах болсон бөгөөд хууль эрх зүйн шинжээчид энэ нь АНУ-ын Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байв. АНУ-ын Үндсэн хуульд “Ерөнхийлөгчийн албанд нэг хүн хоёр удаа сонгогдох ёсгүй” гэж заасан байдаг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад Конгрессийн хоёр танхимын гишүүдийн 66%-ийн дэмжлэг болон муж улсуудаас 75%-ийн дэмжлэг авах шаардлагатай.

Трампын дэмжигчид Үндсэн хуульд хууль зүйн цоорхой байгаа гэж үзэн түүнийг дахин сонгуульд өрсөлдөх боломжтой гэж үзэж байсан ч Трамп өөрөө үүнийг үгүйсгэж, “Би хоёр бүрэн эрхийн хугацаатай ерөнхийлөгч байж, 2028 онд дахин өрсөлдөхгүй” хэмээн хэлсэн байна.

Трамп мөн өөрийнхөө оронд одоогийн дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиог нэр дэвшүүлэх боломжтой гэж онцолжээ. Тэрээр өмнө нь гурав дахь болон дөрөв дэх бүрэн эрхийн хугацаанд ерөнхийлөгчөөр ажиллахыг хүсч байсан нь хэвлэл мэдээллүүдийн анхаарлыг татсан ч үүнийг нь “худал мэдээлэл” гэж хариулсан байна.

Трамп цаашид АНУ-ын эдийн засгийн асуудлыг шилжилтийн үе гэж тайлбарлаж, эдийн засаг удахгүй гайхалтай хөгжинө гэж мэдэгдсэн. Мөн тэрээр Гренланд арлыг худалдаж авахын тулд цэрэг зэвсэг ашиглах боломжтой хэмээн дурдлаа.