ЦАХИЛГААНЫ ҮНЭ ТАРИФ 23 ХУВИАР НЭМЭГДЛЭЭ
Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан, дулааны үнэ, тарифын нэмэгдлийн талаар мэдээлэл хийлээ.
Аж ахуйн нэгж байгууллагын цахилгааны үнэ тарифыг 30 хувиар нэмэгдүүлжээ.
Харин айл өрхийн хувьд 1 кВт/ц нь 140 төгрөгөөр тооцдог. Тэгвэл өнөөдрөөс эхлэн
1. 0-150 кВт.ц хүртэлх хэрэглээг 175
2. 150-300 кВт.ц-ийн хэрэглээг 256 төгрөгөөр
3. 300-аас дээш кВт.ц-ийн хэрэглээг 285 төгрөгөөр тооцоолж эхэлнэ.
Жишээ нь, сард 350 кВт.ц-ийн хэрэглээтэй гэж бодоход эхний 150 хүртэлх кВт/ц-ийг 175 төгрөгөөр, 105-300 кВт.ц-ийг 256 төгрөг, 300-ас илүү гарсан 50 кВт.ц-ийг 285 төгрөгөөр бодох ажээ.
Дулааны тарифыг нэмэгдлийг 2025 оны тавдугаар сарын 16-наас мөрдөж эхэлнэ. Мөн шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлт хэвээр үргэлжилнэ гэдгийг мэдээллээ.