ТАНИЛЦ: БАГШЛАХ ЭРХИЙН 45 ХОНОГИЙН СУРГАЛТЫГ ЯВУУЛЖ ЭХЭЛСЭН СУРГУУЛИУД

GNNGNN
Nov 16, 2024  
 0
ТАНИЛЦ: БАГШЛАХ ЭРХИЙН 45 ХОНОГИЙН СУРГАЛТЫГ ЯВУУЛЖ ЭХЭЛСЭН СУРГУУЛИУД

Боловсролын сайдын 2024 оны есдүгээр сарын 2-ны өдрийн А/64 тушаалаар багшлах эрхийн гэрчилгээ олгох түүнтэй холбоотой асуудлыг зохицуулах журам батлагдсан. Үүний дагуу Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс дараах таван сургуулийн хөтөлбөрийг хянаж, сургалтын үйл ажиллагаа явуулах эрхийг нээжээ. 

Багшлах эрхийн 45 хоногийн сургалтыг явуулж эхэлсэн сургуулиуд:

  • Монгол Улсын боловсролын их сургууль
  • Олон улсын Улаанбаатар эрдэм их сургууль,
  • СЭЗИС-ийн харьяа Боловсролын их сургууль,
  • Орхон их сургууль
  • Отгонтэнгэр их сургууль

Түүнчлэн дээрх журмаар гурван төрлийн багшлах эрхийн гэрчилгээг тусгаад байгаа юм.

Үүнд,

1.   Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд багшлах сонирхолтой, дүйцэх түвшний бакалаврын дээд боловсрол эзэмшсэн болон энэ чиглэлээр төгсөх курст суралцаж байгаа оюутнуудад 

2.   Мэргэжлийн боловсролын сургууль буюу политехникийн коллежид яг мэргэжлийн чиглэлээр 

3.   Түр буюу богино хугацааны сургалтууд дээр хичээл заах хүмүүс юм.