Э.БАТ-ҮҮЛ: ОРОСЫН ДАГУУЛ БОЛБОЛ БАРУУНЫ ХОРИГТ ОРЖ ЭДИЙН ЗАСАГ СҮЙРНЭ

GNNGNN
May 24, 2024  
 0
Э.БАТ-ҮҮЛ: ОРОСЫН ДАГУУЛ БОЛБОЛ БАРУУНЫ ХОРИГТ ОРЖ ЭДИЙН ЗАСАГ СҮЙРНЭ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад (ШХАБ) элсэх дараагийн тодорхой нэр дэвшигч бол Монгол Улс бөгөөд тус байгууллагын бүх гишүүн элсэхийг дэмжиж байна” гэж ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралдааны дараа сэтгүүлчдэд ярьсан. Тодруулбал "ШХАБ-д элсэх дараагийн тодорхой нэр дэвшигч нь Монгол гэдэгт итгэлтэй байна. Газрын зургийг харвал тус улс ШХАБ-ын орон зайд органик байдлаар нийцэж байгаа бөгөөд бид өөрсдийн хамтын ажиллагааг дэмжих болно” гэсэн юм.

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор ардчиллын алтан хараацай нарын нэг хотын дарга асан Э.Бат-Үүл байр сууриа илэрхийлэв. Түүний хувьд Сергей Лавров Монгол Улсын гадаад хэргийн сайд болчихсон мэт бүрэн эрхт улсын өмнөөс ийм зүйлс ярьж буйд эгдүүцэж буйгаа хэлсэн юм.

Мөн тэрбээр “Тоёота, Бэнз, Форд, Хуанда гэх мэт барууны машинтай хүмүүс запаас сэлбэгээ сайн нөөцөлж авах хэрэгтэй болох нь ээ! Путины Монголыг Беларусь шиг Орос дагуул улс болгох “дотоод хөрш” ажиллагаагаа 8 сараас эхлэх болов уу гэсэн чинь наашилж байх шиг. Оросын дагуул болбол барууны хоригт орно. Тэгвэл манай эдийн засаг сүйрнэ!” гэж жиргэжээ.