ТОМУУ ИДЭВХЖЛИЙН ТҮВШИНД ХҮРЧ, 20 АМБУЛАТОРИ НЭМЭЛТ ЦАГААР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
Улирлын томуу, томуу төст өвчин идэвхжилийн түвшинд хүрээд байна. Ингэхдээ бага насны хүүхдүүдийн амьсгалын доод замыг халдварлуулдаг, хурдан хугацаанд уушгины хатгалгаа, бронхилитийн эмнэлзүйн шинж тэмдгээр хүндрэх эрсдэлтэй синцитиал вирусын халдвар зонхилж байна.
Амбулаториор үйлчлүүлэгчдийн 5.2 хувь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Иймээс нөхцөл байдалтай уялдуулан уртасгасан цагаар буюу амралтын өдрүүдэд дүүргүүд дээр амбулаториуд ажиллаж эхэллээ.
Танилцуулбал,
Эдгээр 20 амбулатори ажлын өдөр 8:30-20:00 цаг, Бямба, Ням гарагт 10:00-17:00 цагийн хооронд ажиллана.