ТОДРУУЛГА: Х.БАТТУЛГА ӨМГӨӨЛӨГЧ Д.ПҮРЭВБААТАРЫН ХАМТААР АТГ-Т 4 ЦАГ МЭДҮҮЛЭГ ӨГӨӨД БАЙНА

ТОДРУУЛГА: Х.БАТТУЛГА ӨМГӨӨЛӨГЧ Д.ПҮРЭВБААТАРЫН ХАМТААР АТГ-Т 4 ЦАГ МЭДҮҮЛЭГ ӨГӨӨД БАЙНА

GNNGNN
May 20, 2025  
 0
ТОДРУУЛГА: Х.БАТТУЛГА ӨМГӨӨЛӨГЧ Д.ПҮРЭВБААТАРЫН ХАМТААР АТГ-Т 4 ЦАГ МЭДҮҮЛЭГ ӨГӨӨД БАЙНА

Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга өчигдөр /2025.05.19/ АТГ-т мэдүүлэг өгчээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Мэдүүлэг өгсөн нь үнэн. Өөрийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын хамтаар АТГ-т очиж, "Төгрөг нуурын орд" болон өөртэй нь холбогдох бусад асуудлуудын талаар дөрвөн цагийн турш мэдүүлэг өгөөд явсан" гэжээ

Х.Баттулга нь "Төгрөг нуурын орд"-ыг гадаадын компаниудад 250 сая ам.доллароор зарсан гэх хэрэгт холбоотой баримтуудыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал АТГ-т хүргүүлсэн байна

Мөн Х.Баттулга өөрийн цахим хуудаснаа "Төгрөг нуурын орд” миний мэдэлд байгаа эсэхийг тогтоож, олон нийтэд мэдээлэхийг хүсэж, цагдаагийн байгууллагад хандаад байгаа

Хэрэв миний эсвэл миний хамаарал бүхий хэн нэгний мэдэлд “ Төгрөг нуурын орд”-ын лиценз байх аваас ямар ч эргэлзээгүйгээр, ямар ч болзолгүйгээр Монгол Улсын төрд, Үндэсний баялгийн санд бүрэн хүлээлгэн өгөх болно" гэдгээ мэдэгдсэн юм