“ТЭНҮҮН-ОГОО” ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ А.ГАНХУЯГ, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ж.ЭРДЭНЭБАТ НАРЫГ НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДЛАА
Ногоон автобусны худалдан авах ажиллагааг хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол энэ сарын 21, 22-нд зохион байгуулагдахаар болсныг Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ мэдэгдлээ.
Мөн тэрбээр давхардсан тоогоор 98 хүнийг гэрчээр дуудаж байгааг зарласан. Үүнд, "Тэнүүн-Огоо" ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг, Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг дуудсан байна.