Ц.ДАВААСҮРЭН: ӨНӨӨДӨР КАНДИТАД ЯРИХГҮЙ, БАГА ХУРЛЫН ТОВ Л ТОГТООНО

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхэлж байна.
Хуралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс сэтгүүлчид байр суурийг нь тодруулав. Түүний нэр дараагийн Ерөнхий сайдад яригдаж байгаа юм.
Ц.Даваасүрэн “Бэлтгэгдсэн, хат суусан, ноён нуруутай хүн л хэрэгтэй шүү дээ. Хүлээн зөвшөөрөгдөх гэдэг цаг хугацаа шаарддаг байхгүй юу. УИХ-д сонгогдоогүй хүнийг арай ч Ерөнхий сайдаар тавихгүй байлгүй дээ. Төрийн гурван өндөрлөгийн нэгийг хаших хүн бол ард түмнээс сонгогдсон, сэтгэл зүрхийг нь онгойлгосон хүн байх ёстой шүү дээ. Өнөөдрийн хурлаар кандидат ярихгүй, Бага хурлын тов л ярина.
Ер нь салбартаа бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн лидер сайд болдог байсан. Одоо дурандаа бөгөөд мэргэжилтнүүд сайд болох гээд гүйгээд байна.
Дэлхий нийтэд Трампын бодлогоос болж тодорхойгүй нөхцөл үүсээд байна. Нүүрсээр өнгөрсөн жил 9 тэрбумын орлого олдог байсан, энэ жил талыг нь алдах гээд байна. Үүнийг наад зах нь шинэ Ерөнхий сайд шийдэх ёстой.
Уг нь АН-ын зарчим бол олонх нь засаглаж, цөөнх нь хяналт тавьдаг. Манайх гэхдээ яах аргагүй хамтрах тийм өөрчлөлтийг Үндсэн хуульд хийчихсэн, би тэр үед ганцаараа эсэргүүцэж байсан” гэлээ.