Т.БАТЦОГТ: ДЭЛХИЙД ГАНЦХАН МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛИЙГ ХҮҮХДИЙН ХОТ ГЭЖ ЗАРЛУУЛАХЫГ АН ЗОРЬЖ БАЙНА
Ардчилсан нам НИТХ-ын сонгуулийн нээлтээ өнөөдөр хийж байна. Энэ үеэр Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт нээлтийн үг хэллээ. Тэрбээр, “Өнөөдөр бид хүүхэд бүрийн зүрх сэтгэлийг догдлуулах есдүгээр сарын 1 хуулийг тунхаглахаар цугларлаа. Дэлхийд ганцхан Монгол Улсын нийслэлийг хүүхдийн хот гэж зарлахаар цугларлаа. Уг хуулийн төслийг Ардчилсан нам УИХ-д барьж хэлэлцүүлж байна. Хүүхдийн нэр дээр нээгдэх сар бүрийн 30 мянган төгрөгийн хүүхэд хөгжлийн картаар Монгол хүүхэд бүр өөрийн хүссэн спорт, урлаг, оюуны спортын дугуйланд хамрагдах боломжтой болно. Картаар хүнс, архи авч болохгүй хүүхдийн хүсэлд зарцуулагдах болно. Ардчилсан нам нэг ч хүүхдийг дахин өвлийн хүйтэнд ус зөөлгөмөөргүй байна. Нийслэлийн Ардчилсан намынхан бид Нийслэлийн бүх хүүхдүүдийг халуун шүршүүрт ороод орондоо орж амардаг орчныг бүрдүүлнэ. Бид хүүхэд бүрийг гэрээсээ гараад 10-15 минутын дотор сургуульдаа алхаад хүрдэг болгоно. Бид хүүхэд бүрийг дугуйн замтай, ногоон байгууламжтай, цэцэрлэгт хүрээлэнтэй хүссэн газраа амарч болдог хоттой болгоно” гэв.