ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА, ГИШҮҮД 2024 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

GNNGNN
1-р сарын 28, 2025  
 0
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА, ГИШҮҮД 2024 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2025.01.28/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагналаа. 

Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 19 удаа хуралдаж, 39 асуудлын хүрээнд 12 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 23 тогтоолын төсөл, Байнгын хорооны 6 тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

УИХ-ын даргын захирамжаар хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 4 ажлын хэсэг ажиллаж байна хэмээн мэдээлэв.

Тодруулбал, “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг өдгөө ажиллаж байгаа бол Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэгт бэлтгэ

х үүрэг бүхий ажлын хэсэг хуулийн төслийг эцэслэн батлуулсан байна.