НИЙТ АЖИЛТНЫХАА 2 ХУВЬД АХМАДУУДЫГ АЖИЛЛУУЛАХ ХУУЛЬ ХЭРЭГЖИНЭ

GNNGNN
Nov 27, 2024  
 0
НИЙТ АЖИЛТНЫХАА 2 ХУВЬД АХМАДУУДЫГ АЖИЛЛУУЛАХ ХУУЛЬ ХЭРЭГЖИНЭ

Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Эндээс онцолбол, өмчийн төлбөр хэлбэрээс үл хамаарч 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа 2 хувиас доошгүй орон тоонд ахмад настанг ажиллуулахаар тусгажээ.

Ингэхдээ газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлтэй ажлын байрнаас бусад ажлын байр хамрах юм байна.

Мөн хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжиж, хүсэл сонирхолд нь тулгуурласан ажлын байранд зуучилж, эрүүл, идэвхтэй насжилтыг нь дэмжих цогц төвүүд байгуулж, асрахуйн эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэв.

Монгол Улсад өнөөдөр нийт 385 мянган ахмад настан байдгаас 87.8 мянга нь албан ёсны хөдөлмөр эрхэлж байна.