ТАРВАГАН ТАХАЛ НЬ ҮХЭЛД ХҮРГЭХ ӨНДӨР ХОРУУ ЧАНАРТАЙ НЯНГААР ҮҮСГЭГДДЭГ

GNNGNN
Jul 1, 2024  
 0
ТАРВАГАН ТАХАЛ НЬ ҮХЭЛД ХҮРГЭХ ӨНДӨР ХОРУУ ЧАНАРТАЙ НЯНГААР ҮҮСГЭГДДЭГ
Баяр наадмын амралтын өдрүүд хаяанд иржээ. Эдгээр өдрүүдэд монголчууд эх орныхоо өнцөг булан бүрд аялж зугаалдаг. Ингэхдээ олон төрлийн аргаар бэлтгэсэн хоол хүнс хэрэглэдэг.
Эрт үеэс гар аргаар бэлтгэн хэрэглэж ирсэн тарваганы боодогт дургүй хүн цөөхөн. Гэхдээ эрүүл мэнддээ анхаарч, аюулгүй байдлыг сайтар хангахыг зөвлөж байна. 
Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагддаг байна. 
Тарваган тахлаар өвчилсөн мэрэгч амьтан, шимэгчид/ бүүрэг бөөс.гм/ өвчилсөн хүн эх уурхай болно. Тарваган тахлын нян байгальд мэрэгч-бүүрэг-мэрэгч гэсэн гинжин хэлхээнд байдаг зүй тогтолтой. Байгалийн голомтод тахал өвчний нянг мэрэгчийн нэг бодгалиас нөгөөд дамжуулагч нь бүүрэг юм.
Тарваган тахал нь шууд хавьтал, дам халдвар, агаар дусал, хоол хүнсний замаар халдварладаг.  
Шууд хавьтал гэдэг нь өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх зэрэг үйл ажиллагааны явцад арьс салстын бүтэн байдал алдагдсан үед болон өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд, зүйлстэй хамгаалах өмсгөлгүйгээр харьцсанаас арьсны болон булчирхайн хэлбэрийн тахлаар өвчилнө.
 Амттай хоол хүнс монгол орны өнцөг булан бүрд байгаа ч та өөрийн болон гэр бүл, дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндийг нэгт тавиарай.