ТАНИЛЦ: ӨНӨӨДӨР ДАРААХ БАЙРШЛУУДАД ЗАМ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ

GNNGNN
Sep 24, 2024  
 0
ТАНИЛЦ: ӨНӨӨДӨР ДАРААХ БАЙРШЛУУДАД ЗАМ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ

Өнөөдөр буюу есдүгээр сарын 24-ний 23.00 цагаас хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ. Тодруулбал, Дамбын постын уулзвараас Долоон буудлын уулзвар хүртэлх авто замын хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Ингэхдээ баруун хэсгийн авто замыг есдүгээр сарын 24-ний 23:00 цагаас хааж, 26-ны 06:00 цагт нээнэ. Харин зүүн хэсгийн авто замыг есдүгээр сарын 26-ны 23:00 цагаас 27-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана.

Хан-Уул дүүрэг, 120 мянгатын уулзвараас “И-март” дэлгүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Хойд хэсгийн замыг 9 дүгээр сарын 24-ны өдрийн 23:00 цагаас 27-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэх бол урд хэсгийн замыг 9 дүгээр сарын 27-ны өдрийн 23:00 цагаас 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг холбогдох албаныхан зөвлөлөө.