ТАНИЛЦ: МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХООР ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛСЭН НЭР ДЭВШИГЧИД

GNNGNN
Mar 19, 2024  
 0
ТАНИЛЦ: МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХООР ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛСЭН НЭР ДЭВШИГЧИД

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Тодруулбал МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу энэхүү сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвших хүсэлтийг гуравдугаар сарын 14-ний 18.00 цаг хүртэл хүлээн авахаар болсон. Тэгвэл

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтын  бэлтгэл хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг  хуралдаж, Ерөнхий захиралд нэр дэвшигчдийн материалтай танилцжээ. 

Улмаар МҮОНРТ-ийн Ерөнхий захиралыг сонгон шалгаруулах, томилох журамд журамд заасны дагуу доорх нэр дэвшигчдийг хүсэлтээ ирүүлсэн дарааллыг баримтлан бүртгэсэн байна. 

1.    Ц.Ганхуяг

2.    С.Адъяасүрэн

3.    Р.Гандиймаа

4.    Г.Чоглоонамжил

5.    С.Баярмөнх

6.    Г.Гэрэл

7.    Э.Бат-Эрдэнэ

8.    Т.Батзориг

9.    Д.Наранцэцэг

10.  О.Гомбожав