МАРГААШААС ХӨВСГӨЛ, БУЛГАН, УЛААН-ҮДЭ ЧИГЛЭЛИЙН АВТОБУСНУУД ХУУЧИН ДРАГОНООС ЯВНА
Зорчигч тээврийн Драгон төвийг буулгаж, бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн зургаадугаар сард эхэлсэн. Тодруулбал, өмнө байсан орон нутгийн зорчигч тээврийн "Драгон" төв ирэх тавдугаар сард Oлон Улсын Зорчигч Тээврийн Терминалын жишигт нийцсэн хэлбэрээр "Шинэ Улаанбаатар Баруун Терминал" болж ашиглалтад орох гэж байгаа.
Энэ хүрээнд хуучин драгон төвийг Толгойтод байрлалтай "Номин"-ийн байр руу нүүлгэсэн юм. Тодруулбал, тус цэгээс Улаанбаатараас хөдөө орон нутаг чиглэлийн буюу хот хоорондын автобуснууд явж эхлээд байсан.
Тэгвэл маргаашаас эхлэн /2024.03.20/ Булган, Хөвсгөл, Улаан-Үдэ чиглэлүүд дараах цагийн хуваарийн дагуу хуучин Драгон автовокзалаас зорчигч тээвэрлэлт гүйцэтгэхээр болжээ.