Л.ЭНХ-АМГАЛАН: АМИНЫ ОРОН СУУЦАНД ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОДОГ БАЙХ ХЭРЭГТЭЙ

GNNGNN
Nov 16, 2024  
 0
Л.ЭНХ-АМГАЛАН: АМИНЫ ОРОН СУУЦАНД ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОДОГ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Үндэсний орон сууцжуулалтын хорооны дэд дарга Л.Энх-Амгалан зорилтот бүлгийг орон сууцжуулах төлөвлөлт гаргаж буй талаар мэдээлжээ.

Тэрбээр, "Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт орших Ар гүнтийн зусланд байх энэ айл “Пассив нийтэд хүртээмжтэй лаборатори орон сууц төсөл”-ийн үүсгэн байгуулагч В.Ойдовынх.

Гаднаасаа эхлээд налуу замтай тул ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд бүх хүнд хүртээмжтэй.

Цэвэр, бохир, дулаан, эрчим хүчээ бүрэн шийдчихсэн тул сард 60 мянган төгрөгийн  цахилгааны зардал гардаг. 

Нарны толь, хураагуур зэрэг сэргээгдэх эрчим хүчтэй болчихвол 20 мянган төгрөг ч болох боломжтой.  

Ийм байшинг олноор нь барьж, хашаандаа сайхан амьдрах боломж хүн бүрд бий. Гэтэл өнөөдөр иргэд амины орон сууцны өндөр хүүтэй зээл авч байшин бариулдаг. 

Үүнд ипотекийн 6 хувийн хүүтэй зээл олгодог болчихвол бүх хүн хотын төвийн төвлөрөл, түгжрэл рүү зүтгэхгүй зуслан, хашаандаа ийм байшин бариулчих юм" гэжээ.