ГАЛ ШАТАМХАЙ ЗҮЙЛТЭЙ БОЛГООМЖГҮЙ ХАРЬЦСАНЫ УЛМААС ХҮНИЙ АМЬ ХОХИРСОН, ₮50 САЯАС ДЭЭШ ХОХИРОЛ УЧРУУЛСАН БОЛ ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ

ГАЛ ШАТАМХАЙ ЗҮЙЛТЭЙ БОЛГООМЖГҮЙ ХАРЬЦСАНЫ УЛМААС ХҮНИЙ АМЬ ХОХИРСОН, ₮50 САЯАС ДЭЭШ ХОХИРОЛ УЧРУУЛСАН БОЛ ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ

GNNGNN
May 2, 2025  
 0
ГАЛ ШАТАМХАЙ ЗҮЙЛТЭЙ БОЛГООМЖГҮЙ ХАРЬЦСАНЫ УЛМААС ХҮНИЙ АМЬ ХОХИРСОН, ₮50 САЯАС ДЭЭШ ХОХИРОЛ УЧРУУЛСАН БОЛ ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ

ТҮЙМРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН ХАРИУЦЛАГЫН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ), Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ), Ойн газартай хамтран өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ үеэр ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас санаатай болон санамсаргүй байдлаар гал алдсан, их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд ямар хуулийн хариуцлага хүлээлгэх талаар мэдээлэл өглөө.

Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Буяннэмэх мэдээлэхдээ:

  • 2024 онд гал түймэртэй холбоотойгоор гэмт хэргийн шинжтэй 68, зөрчлийн шинжтэй 2 гомдол,
  • 2025 оны тавдугаар сарын 1-ний байдлаар гэмт хэргийн шинжтэй 48, зөрчлийн шинжтэй 4 гомдол тус тус бүртгэгдсэн гэв.

Ой, хээрийн түймрийн 70 орчим хувь нь:

  • Ил задгай үнс асгасан,
  • Дутуу унтраасан тамхи, чүдэнз,
  • Техникийн янданд хуралдсан өвс зэргээс халалт үүссэн зэрэг шалтгаантайгаар гарсан байна.

Эдгээр үйлдэлд Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Тухайлбал:

  • Эрүүгийн хуулийн 24.7-р зүйлд: Ой, хээрийн түймэр тавих, эсвэл болгоомжгүй харьцсанаас болж хүний амь нас хохирсон, хүнд бэртэл авсан, 50 сая төгрөгөөс дээш хохирол учирсан бол 1-5 жил хүртэл хорих ял онооно гэж заасан.
  • Санаатайгаар гал тавьсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.
  • Зөрчлийн тухай хуулийн 5.14-т: Галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй иргэнийг 100,000, хуулийн этгээдийг 1,000,000 төгрөгөөр торгох заалттай.

Цагдаагийн байгууллага ой, хээрийн түймрийн шалтгаан, хохирлыг тогтоон, хуулийн дагуу хариуцлага тооцох ажил үргэлжилж байна.