ТАМАВАШИ Б.МӨНХ-ОРГИЛ ЯПОНЫ ИРГЭНШИЛ АВЛАА

GNNGNN
Mar 19, 2024  
 0
ТАМАВАШИ Б.МӨНХ-ОРГИЛ ЯПОНЫ ИРГЭНШИЛ АВЛАА

Японы мэргэжлийн сүмо бөхийн "Катаонами" дэвжээний дээд зиндааны бөх Тамаваши Б.Мөнх-Оргил Японы иргэншил авчээ. Ингэснээр манай бөх зодог тайлсан хойноо ояката болох эрхтэй болж байгаа юм. 

Тамаваши 2019 оны Нэгдүгээр сар, 2022 оны Намрын тэмцээнд түрүүлж байсан. Мөн жюүрёрд 1, макүшитад 1 түрүүтэй. 2004 оны Нэгдүгээр сард анх сүмо барилдсанаас хойш нэг ч өнжиж үзээгүй. Одоогийн байдлаар анхны барилдаанаас 1592 дараалан тасралтгүй барилдаж байгаа нь сүмогийн түүхэнд хоёрт бичигдсэн амжилт болж байна.