Б.ХУЛАН АНХНЫ ОЛИМПОДОО ОРОЛЦОХ ЭРХЭЭ АВЛАА

GNNGNN
May 11, 2024  
 0
Б.ХУЛАН АНХНЫ ОЛИМПОДОО ОРОЛЦОХ ЭРХЭЭ АВЛАА

Чөлөөт бөх болон сонгомол бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн Туркийн Истанбул хотноо болж байна.

Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд зодоглосон ДАШТ-ий мөнгөн медальт Батхуягийн Хулан олимпын эрхийн төлөөх шийдвэрлэх барилдаанаа Европын АШТ-ий хошой хүрэл медальт Зейнеп Йетгилтэй хийж, уран мэхээр өрсөлдөгчөө унагаж анхны олимподоо зодоглохоор эрхээ авчээ. Баг тамирчинд баяр хүргэж амжилт хүсье.