ТӨРИЙН УДИРДЛАГЫН ТҮВШИНД ДОРОМЖЛОЛ ӨРНӨЖ, Л.ГАНТӨМӨРИЙН АЙДАС МЭДРЭГДЭВ
ТӨРИЙН УДИРДЛАГЫН ТҮВШИНД ДОРОМЖЛОЛ ӨРНӨЖ, Л.ГАНТӨМӨРИЙН АЙДАС МЭДРЭГДЭВ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн Баасан гарагт УИХ-ын чуулганы индрээс сөрөг хүчний гишүүн Ж.Баярмааг доромжилсон үг хэлсэн нь шүүмжлэл дагуулаад байна. Энэ үйлдэл нь төрийн соёл, харилцааны стандарттай зөрчилдсөн төдийгүй парламентын нэр хүндийг унагахыг эрмэлзсэн зүйл болжээ. Үүний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ж.Баярмааг хүндэтгэх шаардлага тавьсан бөгөөд үүнийг биелүүлэхгүй бол хуулийн төсөл дээр завсарлага авна гэдгээ мэдэгдсэн.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шинэ сэргэлтийн бодлого"-оор реформ хийх хүсэлтэй ч сөрөг хүчний шүүмжлэлд тэсэж чадалгүй, доромжлох хэмжээнд хүрсэн нь түүний улстөрийн боловсрол дутмаг байгааг харууллаа. Ардчилалд шүүмжлэл бол амьдралын хэсэг бөгөөд шүүмжлэгчдийг доромжлох нь ардчиллын эсрэг үйлдэл гэж үзэж байна.
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр үүн дээр дуугүй өнгөрч, намынхаа эмэгтэй гишүүнийг хамгаалаагүй нь намын удирдлагын үнэт зүйл, зарчимд эргэлзээ төрүүлж, улс төрийн хариуцлагыг авч чадаагүй байна. Монголд ардчилал сөхөрч, төрийн ёс суртахуун доройтсон энэ үед намын дарга зөвхөн өөрийн ирээдүйг бодоод байгаа нь харамсалтай.