ТҮР ЗАМУУДЫГ СЭТЭЛЖ, ҮЕРИЙН УРСЦЫГ ЧӨЛӨӨЛЖ БАЙНА
![ТҮР ЗАМУУДЫГ СЭТЭЛЖ, ҮЕРИЙН УРСЦЫГ ЧӨЛӨӨЛЖ БАЙНА](https://gnn.mn/uploads/images/202406/image_870x_66751797c4810.jpg)
Урд шөнөөс эхэлж орсон борооны улмаас Улаанбаатар хотод үерийн нөхцөл байдал үүсээд байна.
Үүнтэй холбогдуулан, үерийн усны урсцыг чөлөөлөх хүрээнд түр замуудыг сэтлэн ажиллаж байгаа аж.
ТУХАЙЛБАЛ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 4 ДҮГЭЭР ХОРОО, БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 20 ДУГААР ХОРОО, БАРУУН УУЛЫН СУВГИЙН ТӨГСГӨЛ ХЭСЭГТ ХИЙСЭН ТҮР ЗАМЫГ СЭТЭЛЖ БАЙНА.
Энэ хэсэг нь 3, 4 дүгээр хороолол болон Бөмбөгөрийн үерийн хамгаалалтын сувгийн урсцыг боогоод байсан талаар албаны хүмүүс мэдээллээ.
Мөн Дундголын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан байсан түр замыг ч сэтэлжээ.