СОЛОНГОСЫН АЛДАРТ ДУУЧИН КИМ ХЁН ЖУН ЭНЭ САРЫН 17-НД БУЯНТ-УХАА ЦОГЦОЛБОРТ ТОГЛОЛТ ХИЙНЭ

GNNGNN
Feb 16, 2024  
 0
СОЛОНГОСЫН АЛДАРТ ДУУЧИН КИМ ХЁН ЖУН ЭНЭ САРЫН 17-НД БУЯНТ-УХАА ЦОГЦОЛБОРТ ТОГЛОЛТ ХИЙНЭ

Өмнөд Солонгосын алдарт дуучид болох MC SNIPER, Kim Hyung Joong, Bloo нар "YOUR VALENTINE" тоглолтыг 2 дугаар сарын 17-нд Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулна. 

Ким Хён Жун өөрийн цахим хуудастаа "Фенүүдийнхээ халуун дулаан угталтад маш их сэтгэл хөдөллөө. Бүргэд илж үзнэ гэж төсөөлсөнгүй явлаа. Монголд байх хугацаандаа Монголын үзэсгэлэнт байгаль болон өв соёлоос ихийг хуваалцана. Баярлалаа Монгол" нийтэлжээ. 

Тоглолтын хүрээнд болох хэвлэлийн хурлыг үзэгч, уншигч та бүхэнд шууд дамжуулан хүргэх болно.