СОГТУУРСАН ҮЕДЭЭ НЭГ ОЙТОЙ ОХИНЫГ МЭСЭЭР ХӨНӨӨСӨН 61 НАСТАЙ ЭРЭГТЭЙД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО

GNNGNN
Jun 4, 2025  
 0
СОГТУУРСАН ҮЕДЭЭ НЭГ ОЙТОЙ ОХИНЫГ МЭСЭЭР ХӨНӨӨСӨН 61 НАСТАЙ ЭРЭГТЭЙД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО

Төв аймагт 61 настай эрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэг ойтой охиныг мэсээр хөнөөсөн хэрэг өнгөрсөн хоёрдугаар сарын 03-ны өдөр гарсан байдаг.

Тухайн үед цагдаагийн байгууллагаас тодруулахад "Тус хэрэг энэ сарын 3-ны үүрээр гарсан. Тус аймгийн Баянхангай сумд амьдардаг 61 настай иргэн П согтуудаа нэг настай эмэгтэй хүүхдийн аминд халдсан хэргийг өдгөө Төв аймгийн Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст шалгаж байна. Одоогоор тус хэргийн сэжигтнийг саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэх мэдээллийг өгч байсан юм.

Улмаар хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөж, прокуророос Эрүүгийн хуулийн 10.1-3 дахь хэсэгт заасан “Бага насны хүүхдийг хөнөөсөн” гэх зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Улмаар Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийг өчигдөр /2025-06-03/-нд хэлэлцэж, Л.Пүрэвсүрэнд 14 жилийн хорих ял оноожээ.

Яллагдсан зүйл ангийг тодруулбал, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

3.Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.