СХД 990 САЯ ТӨГРӨГӨӨР "ХАЛТИРГАА ГУЛГАА АРИЛГАХ БОДИС" ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ

GNNGNN
Sep 21, 2024  
 0
СХД 990 САЯ ТӨГРӨГӨӨР "ХАЛТИРГАА ГУЛГАА АРИЛГАХ БОДИС" ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ

Сонгино хайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны алба 990 сая төгрөгөөр “Халтиргаа гулгаа арилгах бодис” худалдан авах тендер зарлажээ.

Харин худалдан авах ажиллагааны хөрөнгийг Сонгино хайрхан дүүргээс гаргах юм байна.

Сануулахад, 2023-2024 оны хүйтний улиралд нийт нутгаар их хэмжээний цас орж нийслэл хотын авто зам, явган хүний зам талбайд халтиргаа гулгаа ихээр үүсэж иргэдийн зүгээс сошиал сүлжээнд хотын захиргаа, нийслэл дүүргийн ТҮК-үүд ажлаа хангалтгүй хийж байна, цас мөс цэвэрлэх тоног төхөөрөмж хангалтгүй байгаа талаар шүүмжлэл гарсан. Энэ дагуу АТГ-аас Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргийн дагуу зам, талбайн халтиргаа гулгааг арилгахад зориулсан төсвийн хөрөнгийн төлөвлөлт зарцуулалт, үр дүнгийн талаар судалгааг хийхэд авлигын гэмт хэрэг гарах суурь шалтгаан тогтоогдож байсан. Өөрөөр хэлбэл Халтиргаа гулгааг арилгахад зориулсан давс, бодис нийлүүлэх явц гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл илэрсэн байдаг.

Улмаар 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр “Нийтийн эзэмшлийн зам талбайд ашиглагдаж буй тусгай зориулалтын бодис” асуудал, шийдэл: “Авлигын эрсдэл, хор уршиг, хүний эрүүл мэнд" сэдэвт хэлэлцүүлгийг АТГ-аас зохион байгуулсан билээ.

Иймд энэ онд халтиргаа гулгаа арилгахад зохиулсан бодис худалдан авах, ямар компани тендерт шалгарах эсэх нь анхаарал татаж байгаа юм.