ӨНӨӨДӨР ДАРААХ БАЙРШЛУУДАД АВТОМАШИНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАНА

GNNGNN
Sep 21, 2024  
 0
ӨНӨӨДӨР ДАРААХ БАЙРШЛУУДАД АВТОМАШИНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАНА

Өнөөдөр /2024.09.21/ нийслэлд “Автомашингүй өдөр-2024” арга хэмжээ болно. Энэ өдрийн хувьд, төвийн байршилд авто замын хөдөлгөөнийг хязгаарлах бөгөөд зах, худалдааны төвүүд ажиллахгүй. Сүхбаатарын талбайд урлаг, спортын өдөрлөг зохион байгуулж иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх асар барина.

Өглөө 7:00 цагаас 18:00 цагийн хооронд хойд чиглэлд СУИС-ийн уулзвар, Хүнсний IV дэлгүүрийн уулзвар, баруун талдаа Дарь-Эхийн уулзвар, Зүүн 4 зам, Бөхийн өргөө, урд талдаа “Шангрила”-гийн уулзвар, Хүүхдийн ордны уулзвар, мөн “Өгөөж”-ийн уулзвар, Баруун 4 зам, “Бөмбөгөр” худалдааны төв, Гэсэр сүмийн уулзвар зэрэг байршилд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.