ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН ТӨВ БАЙРЫГ АРХИТЕКТОРЫН ӨВӨРМӨЦ ШИЙДЭЛ, СОНГОДОГ ЗАГВАРЫГ НЬ АЛДАГДУУЛАХГҮЙГЭЭР ЗАСВАРЛАНА

GNNGNN
Jun 4, 2024  
 0
ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН ТӨВ БАЙРЫГ АРХИТЕКТОРЫН ӨВӨРМӨЦ ШИЙДЭЛ, СОНГОДОГ ЗАГВАРЫГ НЬ АЛДАГДУУЛАХГҮЙГЭЭР ЗАСВАРЛАНА

Үндэсний номын сангийн төв байрыг бүрэн хэмжээнд хүчитгэн засварлах төсвийг 2025 оны улсын төсөвт суулган шийдвэрлэхээр төлөвлөжээ.

ТОДРУУЛБАЛ, СОЁЛЫН ЯАМНААС ХУУЧИН СУДАР НОМ, ХЭВЛЭЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ, ТӨВ БАЙРНЫ АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭ, БАРИЛГЫН ЧАНАР БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАЖ, УГ БАЙРЫГ ЗАСВАРЛАНА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН ЮМ.

Ингэхдээ төв байрны архитекторын өвөрмөц шийдэл, сонгодог загварыг алдагдуулахгүйгээр их засвар хийх, сан хөмрөгт хадгалагдаж буй судар ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг зориулалтын орчинд түр хугацаанд шилжүүлэн байршуулах, уншигч хэрэглэгчдийн тав тухтай орчин нөхцөлийг хангах, ажлын хэсэг байгуулах юм байна.

Монгол Улсын Үндэсний номын сангийн төв байр 1951 онд баригдсан. Тэр цагаас хойш 73 жилийн хугацаанд бүрэн хэмжээний засвар орж байгаагүй. Тиймээс 2022 онд "Алтан дуулга хаус" ХХК-аар барилгыг хүчитгэн засах зураг төслийг хийлгүүлж, шаардлагатай техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоог гаргаад байгаа аж.