СКҮҮТЕР, МОПЕД ЗОРЧИХ ЗАМЫГ ӨНГӨТӨӨР ТЭМДЭГЛЭЖ БАЙНА
Нийслэлээс мопед скүүтерээр зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс авто замын хөвөөнд тусгай зориулалтын халтиралтаас хамгаалсан материалаар өнгөт тэмдэглэл хийх ажлыг эрчимжүүлжээ.
Ажил гүйцэтгэгч "Дабо МБД" ХХК-ийн инженер Ц.Очирбат "Замын гадаргууг маш сайн цэвэрлээд цавуулаг чанартай будгийг жигд түрхэнэ. Үүний дараа өнгөт элсийг цацна. Элс 2-3 цагийн дотор бүрэн бэхжиж барьцалдана. Ингээд цэвэрлэгээ хийсний дараа скүүтер, мопедыг зорчуулж эхэлнэ" гэв.
