ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ, ДЭВШИГЧИЙН НЭР ТӨРД ИЛТЭД ХАЛДСАН 259 ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ

GNNGNN
Jun 28, 2024  
 0
ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ, ДЭВШИГЧИЙН НЭР ТӨРД ИЛТЭД ХАЛДСАН 259 ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ

2024 оны Уих-ын ээлжит сонгууль үргэлжилж байна. Сонгуультай холбоотойгоор 12 мянган цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. 

Цагдаагийн ерөнхий газрын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж гэмт хэрэг зөрчилтэй холбоотой тоон мэдээлэл өглөө. 

Нийт 1104 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн 420, зөрчлийн 400 гаруй хэргийг бүртгэн цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна. 

Эрүүнийн хуулийн 148. буюу нэр дэвшигчийн нэр хүндэд илтэд халдсан 259 буюу 61.67, Эрүүгийн хуулийн 14.5 буюу иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн үйл ажиллагаанд саад болсон гэх 83 хэрэг бүртгэгджээ.