ШУУРХАЙ: ХУД-ИЙН ЭМНЭЛЭГИЙН ХОЁР ДАВХРААС 50 НАСТАЙ ЭМЭГТЭЙ УНАЖ НАС БАРЖЭЭ
Өнгөрсөн шөнө ХУД-ийн нэгдсэн эмнэлэгийн 2 давхраас 50 настай эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, шөнийн 01.30 цагт цагдаагийн байгууллагад тус эмнэлгийн 2 давхраас хүн уналаа гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад 50 настай эмэгтэй Д нь 2 давхрын цонхоор унасан бөгөөд гэмтлээ даалгүй нас баржээ.
Эл хэрэг дээр цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа аж.