ШТС-УУДЫН ТҮГЭЭГЧ НАР БЕНЗИН ДАМЛАСАН ГЭХ Г.ДАМДИННЯМЫН ҮГ

GNNGNN
Aug 7, 2026  
 0
ШТС-УУДЫН ТҮГЭЭГЧ НАР БЕНЗИН ДАМЛАСАН ГЭХ Г.ДАМДИННЯМЫН ҮГ

Монголчууд шатахуун худалдаж авахын тулд хотын бүхий л ШТС-уудын гадна дугаарлаж, уртаас урт цуваа үүссэн хэвээр байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын ахалсан Шуурхай штабынхан шатахуунтай холбоотой асуудлаар өдөр бүр хуралдаж буй. Гэтэл салбарын сайд өчигдрийн хурал дээр шатахуун импортлогч ААН-үүдэд хандан, уурлав.

Тэрбээр, "Шатахуун борлуулж буй дотоодын ААН-үүд төр засагтайгаа хамтарч ажилла. Шуурхай штабынханд мэдээллээ өг. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам та нарын өмнөөс галыг чинь үүрээд байж чадахгүй. хангалттай өмгөөлж, дэмжиж байгаа. Төр засаг эндээс нэг ч төгрөгийн ашиг аваагүй. Мэдээллээ дэлгэрэнгүй өгч, яамнаас өгч байгаа чиглэлийн дагуу ажиллаач. Орон нутагт ямар ч тэгш, сондгойгоор ялгаагүй. 50 мянгын хязгаар тавиагүй гээд мэдээллээ өгч ажиллаач гээд үүрэг даалгавар уг нь өгсөн шүү дээ. Яагаад биелүүлэхгүй байгаа юм бэ. Дотоод хяналт шалгалтаа ажиллуул гэж хэлсэн. Тусгай хяналтын байгууллагууд та нарын түгээгч нарын оролцоотой дамлаж зарж байгаа асуудлыг тогтоогоод та нарт мэдээлэл өгч байгаа. Ард нийтээрээ бүгд зүдрээд явж байхад, ААН-үүдийн дотоод зохион байгуулалтаа сайжруулаач. Яагаад ганцхан хошуугаар өгөөд байгаа юм бэ. Урт дараалал үүсгэчихээд ганцхан хошуугаар өгөхөө боль. Заавал яамны хяналт шалгалт явуулах гээд байдаг юм уу" хэмээсэн юм.

Шатахууны хомсдлыг далимдуулан дамлаж зарах асуудал үүссэнийг ААН-үүдийн түгээгчдийн оролцоотой гэж салбарын сайд нь хэлсэн үгийн араас тэд дотоод хяналт шалгалтаа илүү сайжруулах шаардлагатай байгааг эндээс харж болно.

Өнөөдрийг хүртэл ААН-үүдэд хөнгөлттэй зээл олгож, Засгийн газрын хуралдаан болон УИХ-ын чуулган дээр дотоодын импортлогчид руу чиглэсэн галыг нь үүрч ирсэн Г.Дамдинням ийн уурсаж, үг шидэв.

Сүүлд гэхэд л газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварыг тэглэх шийдвэрийг гаргасан юм.