ШАТАХУУНЫ НӨӨЦТЭЙ Ч ТҮГЭЭЛТ ХИЙХГҮЙ, ИРГЭДИЙГ БУХИМДУУЛЖЭЭ

GNNGNN
Oct 29, 2026  
 0
ШАТАХУУНЫ НӨӨЦТЭЙ Ч ТҮГЭЭЛТ ХИЙХГҮЙ, ИРГЭДИЙГ БУХИМДУУЛЖЭЭ

АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээр ахлуулсан баг урд шөнө Улаанбаатар хотын хойд хэсгийн шатахуун түгээх станцуудаар явж, Шуурхай штабын шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулан ажиллажээ.

10 дугаар сард ОХУ, БНХАУ, БНСУ-аас нийт 88 мянган тонн шатахуун захиалж, нийлүүлэлтийг баталгаажуулсан. Энэ нь сарын хэрэглээнээс давсан хэмжээ боловч захиалсан бүтээгдэхүүн бүрэн импортлогдоогүй байгаа нь хангамжид хүндрэл үүсгэж байна. Гэсэн хэдий ч сүүлийн өдрүүдэд ОХУ-аас хийх ачилт нэмэгдэж, БНХАУ-аас ачигдсан шатахуун маргааш Замын-Үүд өртөөнд ирэхээр байна. Мөн БНСУ-аас ачсан шатахуун БНХАУ-ын боомтод хүрээд байгаа бөгөөд тээвэрлэлтийг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. 

Захиалсан шатахууныг татан авах, тээвэрлэлтийг эрчимжүүлэх, дотоодын хангамжийг тасралтгүй үргэлжлүүлэхэд бүх шатанд  анхаарч, хяналт тавьж, нийлүүлэлтийг эрчимжүүлэн ажиллаж байна.

Мөн шатахууны нөөцтэй хэдий ч түгээлт хийхгүй, иргэдийг бухимдуулж, дараалал ихээр үүсгэсэн зарим ШТС-ыг нээлгэж, үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэх арга хэмжээ авсан байна.