ШАДИВЛАН ЗУСЛАНГААС “ПЕТРОВИС ШТС” ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫГ ЭНЭ САРЫН 7-15-НЫ ХООРОНД ХААЖ, ШИНЭЧИЛНЭ

GNNGNN
May 6, 2025  
 0
ШАДИВЛАН ЗУСЛАНГААС “ПЕТРОВИС ШТС” ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫГ ЭНЭ САРЫН 7-15-НЫ ХООРОНД ХААЖ, ШИНЭЧИЛНЭ

Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ. Тодруулбал, ЧД-ийн 24-р хороо, СБД-ийн 15, 17-р хорооны нутаг дэвсгэр, Шадивлан зуслангийн авто замаас Дамбадаржаа хүртэлх авто замыг шинэчилж байна. Энэ хүрээнд Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх 2.7 км урт авто замыг 5-р сарын 7-ны өдрийн 01:00 цагт хааж, асфальт бетоноор хучна. Тус авто замыг 5-р сарын 15-ны 06:00 цагт нээнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.