ДҮНЖИНГАРАВЫН ДЭЛБЭРЭЛТЭД ӨРТСӨН БАЙРЫГ НУРААХ ТЕНДЕРИЙГ ХОЁР ДАХЬ УДААГАА ЗАРЛАЖЭЭ

GNNGNN
May 6, 2025  
 0
ДҮНЖИНГАРАВЫН ДЭЛБЭРЭЛТЭД ӨРТСӨН БАЙРЫГ НУРААХ ТЕНДЕРИЙГ ХОЁР ДАХЬ УДААГАА ЗАРЛАЖЭЭ

Дүнжингаравын уулзвар дахь газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах тендерийг дахин зарласан тухай Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас мэдээлж байна. "Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах тендерийг дахин зарласан. Хоёр дахь удаагийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байгаа бөгөөд 2025 оны тавдугаар сарын 15-нд нээнэ. Сануулахад өмнө нь тендер зарлаж, гурван компани үнийн саналаа өгч, нэг компани шалгарсан. Хаир шалгарсан компани нь Сангийн яаманд гомдол гаргаж, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон" юм. Ослын улмаас зам дагуух 63 айлын орон сууц шатаж, 200 гаруй оршин суугч орон гэргүй болж, түрээсийн байранд амьдарч байна. Тэгвэл нийслэлээс галд өртсөн 13 давхар орон сууцыг нураахад 2.4 тэрбум төгрөг, шинээр барихад 12.3 тэрбум төгрөг төсөвлөж байна.