ОНОН ГОЛ ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНГ 195 СМ ДАВАН ҮЕРЛЭЖЭЭ

GNNGNN
Aug 8, 2024  
 0
ОНОН ГОЛ ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНГ 195 СМ ДАВАН ҮЕРЛЭЖЭЭ

Онон гол Хэнтий аймгийн Дадал сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 60 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 195 см даван хүчтэй үерлэж байна. Энэ нь ойрын жилүүдэд тохиогоогүй томоохон хэмжээний үерт тооцогдож байгаа юм. Ус судлалын Онон-Биндэр харуулын олон жилийн түүвэр мэдээнээс харахад 1973, 1985, 1990, 1991, 1993, 1998, 2009, 2012, 2013 онд томоохон хэмжээний үер болж байжээ.

Харин Балж, Хурх, Барх гол үерийн аюул түвшингээс 45-65 см даван үерлэсэн хэвээр байна.