СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НАЛАЙХ, ТЭРЭЛЖ, УЛИАСТАЙ, ГАЧУУРТ ЧИГЛЭЛД ТҮР ЗУУРЫН ХҮЧТЭЙ ААДАР БОРОО ОРНО

GNNGNN
Jun 1, 2024  
 0
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НАЛАЙХ, ТЭРЭЛЖ, УЛИАСТАЙ, ГАЧУУРТ ЧИГЛЭЛД ТҮР ЗУУРЫН ХҮЧТЭЙ ААДАР БОРОО ОРНО

Налайх, Тэрэлж, Улиастай, Гачуурт чиглэлд түр зуурын хүчтэй аадар бороо орж болзошгүй байгааг ЦУОШГ-аас мэдээллээ. Иймд энэ чиглэлд зорчиж байгаа иргэд аюулгүй байдлаа хангахыг онцгой байдлын газраас сэрэмжлүүлж дараах зөвлөгөөг өглөө.

·         Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах

·         Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах

·         Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

·         Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх

·         Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх

·         Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.