СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ТООРМОС ГИШГЭСЭН Ч АВТОМАШИН ШУУД ЗОГСДОГГҮЙ
Гэрэл зургийг MPA агентлаг
Булган аймгийн нутаг дэвсгэрт “Зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр бүртгэгдсэний дагуу шалгажээ.
Шалгалтаар “Субару” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч урсгал сөрж, “Бонго” загварын тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас тус тээврийн хэрэгслийн жолооч гэмтсэн нөхцөл байдал тогтоогдож, тус хэрэгт Булган аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.
