АСРАЛТ ХАЙРХАНД АЯЛАЖ ЯВСАН ЧЕХ УЛСЫН ИРГЭН НАС БАРЖЭЭ

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Асралт хайрхан ууланд авиралт хийж байсан иргэн нас баржээ. Тодруулбал, 2025 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Чех улсын иргэн зуурдаар нас барсан мэдээлэл байна. Талийгаач сайн дурын явган аялагчидтай хамт явж байжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Асралт Хайрхан нь Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгийн 10 гаруй сумын дамнан оршдог Хан хэнтийн нуруудын салбар уул бөгөөд ДТД 2800м өндөрт, N 48 27.928, E 107 24.759 солбицол дээр оршдог.