СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД АВТОМАШИН ЖОЛООДОН ХӨДӨЛГӨХ ҮЕДЭЭ БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ МӨРГӨЖ, ЭРҮҮЛ МЭНДЭД НЬ ХОХИРОЛ УЧРУУЛСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ
Цагдаагийн байгууллагад Баянхонгор аймагт энэ сарын 04 /2024.03.04/-ний өдөр насанд хүрээгүй хүүхэд Б /15 нас/ нь Toyota Prius маркийн автомашиныг жолоодож яваад хөдөлгөөн эхлэх үедээ бага насны хүүхэд О /3 настай /-г мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан зам тээврийн осол бүртгэгдэн холбогдох шалгалтыг явуулж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Иймд иргэд, жолооч та бүхэн насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, бага насны хүүхдийг авто замын орчимд хараа хяналтгүй байлгахгүй байх, бусдад энэ талаар шаардлага тавьж, сэрэмжлүүлэн бидэнтэй хамтарч ажиллахыг хүсье гэж ТЦА-наас мэдээллээ.