"МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД"-ЭЭР 87 МЯНГА ГАРУЙ ИРГЭНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛЖЭЭ

GNNGNN
Mar 6, 2024  
 0
"МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД"-ЭЭР 87 МЯНГА ГАРУЙ ИРГЭНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛЖЭЭ

Төрийн болон орон нутгийн өмчийн 35 музей, орон нутаг судлах 270 музейн 800 орчин ажилтан албан хаагчид долоо хоногийн хугацаанд улс даяар зохион байгуулж байгаа бөгөөд “Музейн нээлттэй өдрүүд” гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн.

Тэгвэл таван өдрийн хугацаанд нийт 87,936 хүн музейгээр үйлчлүүлжээ. Музей үзэгчдийн 42.9 хувь буюу 37,754 нь 16 хүртэлх насны хүүхдүүд, 4.2 буюу 3,778 нь ахмад настнууд, тусгай хэрэгцээт 351 иргэн музей үзэж сонирхжээ. Мөн Соёлын яамнаас, "Музей үзэх соёлыг дэлгэрүүлж, соёлын өвөө өвлөн уламжлуулж байгаа та бүхэндээ баярлалаа" гэжээ. “Музейн нээлттэй өдрүүд” орон даяар 3-р сарын 7-ны өдрийг дуустал үнэ төлбөргүй үргэлжилнэ.