СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БАРУУН БОЛОН ГОВИЙН АЙМГУУДААР ЦАС ОРЖ, ХҮЧТЭЙ ШУУРГА ШУУРНА

GNNGNN
May 19, 2025  
 0
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БАРУУН БОЛОН ГОВИЙН АЙМГУУДААР ЦАС ОРЖ, ХҮЧТЭЙ ШУУРГА ШУУРНА

Өнөөдөр Говь-Алтайн нутаг, Баян-Өлгийн хойд болон зүүн, Увсын өмнөд, Ховдын баруун болон хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Энэ сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 21-нд баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи 20-нд нутгийн зарим газраар, 21-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Нийт нутгаар бага зэрэг сэрүүсэж, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +13...+18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +25…+30 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +19...+24 градус, бусад нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна.