САГСАН БӨМБӨГИЙН АЗИЙН АВАРГЫН ТӨЛӨӨХ ШИЙДВЭРЛЭХ ТУЛААНУУД УЛААНБААТАРТ БОЛНО

GNNGNN
Oct 30, 2026  
 0
САГСАН БӨМБӨГИЙН АЗИЙН АВАРГЫН ТӨЛӨӨХ ШИЙДВЭРЛЭХ ТУЛААНУУД УЛААНБААТАРТ БОЛНО

Монгол Улс "FIBA Asia Cup 2029" сагсан бөмбөгийн урьдчилсан шатны тоглолтуудыг эх орондоо зохион байгуулахаар боллоо

ФИБА-гийн (Олон улсын сагсан бөмбөгийн холбоо) Азийн бүсийн хорооноос 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр албан ёсны шийдвэрээ гаргаж, "FIBA Asia Cup 2029" тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн (Pre-Qualifiers Second Round) тоглолтуудыг ирэх 11 дүгээр сард Монгол болон Ливан улсад зохион байгуулахаар зарлалаа. 

Урьдчилсан шатны нэгдүгээр тойргоос шалгарсан шилдэг 12 баг хоёр хэсэгт хуваагдан үндсэн эрхийн төлөө өрсөлдөх юм. 

Улаанбаатар хотод "F" хэсгийн тоглолтууд болно

Тэмцээний хуваариар "E" хэсгийн 6 багийн тоглолт Ливан улсын Зук Микаэль хотод болох бол, "F" хэсэгт багтсан 6 багийн шийдвэрлэх тоглолтууд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдахаар болжээ. Багууд нэгдүгээр тойргийн тоглолтын үр дүнгээ хадгалж үлдэх бөгөөд энэ удаад өөр хэсгээс шалгарч ирсэн шинэ өрсөлдөгчидтэйгөө тоглох юм. 

Хэсэг бүрээс 4 баг дараагийн шатанд шалгарна

Энэхүү хоёрдугаар тойргийн хэсэг тус бүрээс шилдэг 4 баг (нийт 8 баг) "FIBA Asia Cup 2029" тэмцээний үндсэн урьдчилсан шатанд (Qualifiers) өрсөлдөх эрхээ авна. Тэд Саудын Арабын Жидда хотод болсон "FIBA Asia Cup 2025" тэмцээнд оролцсоноор шууд эрхээ авсан шилдэг 16 багтай нэгдэх бөгөөд улмаар Азийн аваргын тэмцээнд оролцох эцсийн 16 баг тодрох юм.